Loading...

Та богино хугацаанд Full-Stack Developer болмоор байна уу?

  • Бид таныг 1,5-2 жилийн хугацаанд Full-Stack Developer болгож чадна

  • Ажлынхаа хажуугаар суралцах боломжтой

  • Оюутан, сурагч суралцах боломжтой

ЭЛСЭХ
Softuni Trainers
  • Европын шилдэг МТ-ийн сургалтын SoftUni-ийн туршигдсан, тогтмол шинэчлэгддэг цогц хөтөлбөр
  • Практик дадал олгох дасгал ажлын сан, шалгалт бүхий автомат Judge системтэй
  • SoftUni-ийн боловсруулсан хоорондоо маш уялдаатай, өндөр түвшний сургалт, хичээлийн агуулгууд
  • Онлайн, танхимын алинаар ч суралцах боломж
  • Монголдоо тэргүүлэгч программ хангамжийн компанид ажилладаг туршлагатай сургагч багш нар
  • Программ хангамжийн сургалт явуулсан 10 гаруй жилийн туршлага
  • Гадаад болон дотоодод олон жил ажилласан туршлагатай хүмүүсээс суралцах боломжтой
  • Хичээлийн бичлэг болон бусад сургалтын нөөц материал авах хязгааргүй боломж
  • SoftUni-ийн оролцоо маш уялдаатай, өндөр түвшний сургалт, хичээлийн агуулгууд
  • Дэлхийн хаанаас ч, хэзээд ч онлайнаар хандах боломжтой
  • Сургагч багш, чиглүүлэгч, суралцагч нарын бүлгэмийн нэг хэсэг болно
  • Сургалтын материалыг ойлгохын тулд чиглүүлэгч багшаас зөвлөгөө авах боломжтой
Б. Одмичид
Б. Одмичид Java анхан шатны сургалтын суралцагч

SoftUni-ийн Java анхан шатны сургалтад суралцдаг. Java хэлээр код бичих чадвартай байх нь үнэхээр гайхалтай зүйл юм. Ирээдүйд агуу зүйлийг бүтээхэд шаардагдах шинэ мэдлэг, ур чадварыг өгч буй “20К Програмист” төслийг хэрэгжүүлэгч MLC Business School, багш нартаа маш их талархаж байна.

Б. Билэгтсүрэн
Б. Билэгтсүрэн Python анхан шатны сургалтын суралцагч

Би 11 дүгээр ангид сурдаг. Элсэж орох их сургуулиа хэдийнэ сонгосон. SoftUni-ийн Python сургалтад анхан шатнаас нь суралцаад явж байна. Их сургуульд ороод суралцах програмчлалдаа урьдчилаад суралцаж байна. SoftUni-ийн Python-ын сургалтаас олж авч байгаа мэдлэг, ур чадвар их сургуульд орсон хойно маш их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Ө. Индра
Ө. Индра Python-ын үндсүүд сургалтын суралцагч

SoftUni-ийн Python-ын үндсүүд сургалтын сургагч багш нар хичээлээрээ тухайн технологийн нарийн ширийнийг нэгбүрчлэн заадаг нь анхлан суралцагчдад Python-ын үндсийг ойлгоход маш дөхүү болгодог. SoftUni-ийн Judge систем дэх практик дасгал, шалгалтууд нь сурсан зүйлээ бататгахад их тус болдог.

Н. Хулан
Н. Хулан Java өгөгдлийн сан сургалтын суралцагч

SoftUni-ийн програмчлалын сургалтын сургагч багш нар оюутнуудтайгаа маш сайн тулж ажилладаг, сургалт хариуцсан менежер нь ойлгомжтой харилцдаг нь програмчлалаа сайн суралцахад их тус болдог. Багаар ажиллах дасгал ажил их хийлгэдэг нь бусдаасаа суралцаж, бичсэн кодыг нь харж өөрийн чадвараа улам сайжруулах сэдэл өгдөг.

Б. Батцэцэг
Б. Батцэцэг Ахисан түвшний Java сургалтын суралцагч

SoftUni-ийн Java сургалтыг анхан шатнаас нь суралцаж, ахисан түвшинд хүртэл суралцаж байна. Ажлын хажуугаар суралцах уян хатан хуваарьтай, заах чадвар сайтай багш нартай, суралцахад дэмжлэг болдог сургалтын системтэй, хичээлээ өөрийн болгоход туслах дасгал ажил их хийлгэдэг зэрэг нь маш их таалагддаг.

Програмчлал гэж юу вэ?

Програмчлал гэдэг нь програмчлалын хэлээр код гэж нэрлэгддэг зааврыг бичиж компьютерийн програм хангамжийг бүтээх үйл явц юм. Энэхүү зааврууд нь алгоритм гэж нэрлэгддэг дарааллаар зохион байгуулагддаг ба компьютерт тодорхой ажлыг гүйцэтгэхийн тулд юу хийхийг зааж өгдөг. Функц, ангиуд ба програмчлалын бусад элементүүдийг тодорхойлолтын хамт зааврын дарааллын эх код эсвэл програмын код гэж нэрлэдэг. Програмчлалыг кодчилол гэж нэрлэдэг. Энэ нь нэг буюу хэд хэдэн програмчлалын хэл дээр код бичих явдал ба программистууд програм хангамж хөгжүүлэх орчинг ашиглан хийдэг.

Товчхондоо програмистууд юу хийдэг вэ?
  • Тэд программын код бичиж, код нь зөв ажиллаж байгаа эсэхийг шалгаж, алдаануудыг засдаг.
  • Тэд эх код, хэрэглэгчийн интерфэйс, серверийн логик гэх мэт зүйл бүхий компьютерийн программ хангамжийг хөгжүүлдэг.
  • Тэд сервер талд өгөгдлийг хадгалах, боловсруулах байк-энд программын логикийг хөгжүүлдэг.
  • Тэд өгөгдлийг харуулах, хэрэглэгчтэй харилцах фронт-эндийн хэрэглэгчийн интерфэйсүүдийг хөгжүүлдэг.
  • Тэд програм хангамжийн системийн функцуд, вэб аппликэйшн, мобайл аппликэйшн, компьютерийн тоглоом, програм хангамжийн бусад төслүүдийг хөгжүүлж, удирдаж, өргөтгөж явдаг.

Програмист болохын тулд юунаас эхлэх ёстой вэ?

Програмист болохын тулд та програм хангамжийн инженерчлэлийн цогц сургалтанд суралцах хэрэгтэй ч юуны өмнө програмчлал өөрт тань тохирох эсэх, өөрөө үнэхээр дуртай эсэхээ мэдэх хэрэгтэй. Тиймээс анхлан суралцагч програмчлалын мэргэжилтэй сайтар танилцаж, үнэхээр дуртай бол цаг зав, хичээл зүтгэл, нөөц сурвалжаа зориулж эзэмшихийг бид таньд зөвлөж байна. SoftUni програм хангамжаар анхлан суралцагчдад зориулсан шийдлийг санал болгодог:

Анхлан суралцагчдад зориулсан төлбөрийн хөнгөлөлттэй анхан шатны сургалт

SoftUni-ийн програм хангамжийн цогц хөтөлбөр нь төлбөрийн хөнгөлөлттэй анхан шатны сургалтаар эхэлдэг. Програмчлалын анхан шатны сургалт нь дараах үр ашгуудтай байдаг.

  • Хугацаа: 2 сар. Та богино хугацаанд мэдээллийн технологийн мэргэжил өөрт тань тохирох эсэх, дурлаж суралцаж чадах эсэхээ мэднэ.
  • Мэдээллийн технологийн хамгийн эрэлттэй 4 мэргэжил. Та програм хангамж хөгжүүлэх хамгийн алдартай 4 технологи болох C#, Java, JavaScript and Python-ын аль нэгийг сонгон суралцах боломжтой.
  • Онлайн ба танхимаар суралцах боломж. Цаг зав, боломжоосоо хамаарч та танхимаар юмуу зайнаас, онлайнаар суралцах боломжтой.
  • Та мэдээллийн технологийн талбарын туршлагатай мэргэжилтнүүдээс суралцах боломжтой. Сургагч багш нар мань өөрсдөө программ хангамж хөгжүүлдэг туршлагатай, заах аргазүй сайтай, таньтай мэдлэг туршлагаа харамгүй хуваалцахад бэлэн хүмүүс байдаг.
  • Хийнгээ суралцах чанартай, хүртээмжтэй сургалт. Дасгал ажил, бодит төсөл, код бичих дадлага зэргээр дамжуулан сурсан зүйлээ тэр даруйд хурдан, амжилттай турших шалгагдсан сургалтын арга ашигладаг.
  • Ажлын байрны туслалцаа. Манайх технологийн 100 гаруй компанитай түншилж ажилладаг учир амжилттай төгсөгчид ажлын байранд зуучлуулах боломжтой байдаг.
Програм хангамжаар суралцахдаа яагаад SoftUni-г сонгох ёстой вэ?

SoftUni нь анхлан суралцагчийг програм хангамжийн сайн мэргэжилтэн болгох эрхэм зорилготой байдаг. SoftUni-ийн програмчлал, програм хангамжийн инженерчлэлийн хөтөлбөр нь дараах зүйлүүдээрээ бусдаас давуу байдаг:

  • Ямар ч эрсдэлгүй. Та сургалтаа төлбөргүй шахуу сургалтаар эхэлж, түүнийгээ төгсөөд програм хангамжаар мэргэжил эзэмших эсэхээ шийдэх боломжтой.
  • Хэдэн мянган оюутан суралцаж төгсөөд сэтгэл хангалуун байдаг. Манай хөтөлбөрийг төгссөн хүмүүсийн 95% нь сурсан зүйлдээ сэтгэл хангалуун байдаг ба найз нөхөддөө санал болгодог. SoftUni-ийн цогц хөтөлбөрийг төгссөн хүмүүстэй ярилцаад үзээрэй.
  • Хамгийн сайн сургагч багш нар. Үзүүлж харуулах жишээ гэх мэт тогтмол шинэчлэгддэг сургалтын материал ашиглаж, маш их дадлага ажил хийлгэдэг мэргэжлийн багш нараас та ихийг сурах боломжтой.
  • 15,000 гаруй хүн бидэнд итгэж суралцсан. Манай цогц сургалтыг төгсөж, технологийн салбарт ажиллаж байгаа программ хангамжийн хэдэн мянган сайн мэргэжилтнээрээ бид бахархдаг. Хүсвэл та SoftUni-ийн төгсөгчдийн LinkedIn дэх профайлыг шалгаад үзэж болно.
  • Төсөл ажлууд. Та суралцах хугацаандаа өөрийн гэсэн төслүүдийг хөгжүүлж, технологийн компаниудад ажилд орохдоо тэдгээрийг харуулж болно. SoftUni-ийн оюутнуудын бүтээсэн төслүүдийг GitHub-аас үзэж болно.
  • Карьераа эхлүүлэх бодитой боломж. Хэрвээ та манай цогц хөтөлбөрийг амжилттай төгсвөл мэдээллийн технологийн салбарт ажиллах мэргэжлийн дэмжлэгийг бид үзүүлнэ.
  • Гэрийн даалгавар, төслийг үнэлэх платформ. Та SoftUni-ийн Judge системээр өөрийнхөө гүйцэтгэсэн дасгал ажил, төслүүдийг илгээж, даруй үнэлүүлж, үр дүнгээ мэдэх боломжтой. Бид оюутнуудынхаа илгээсэн 25 сая шийдлийг SoftUni-ийн Judge системээр шалгаад байна.
See more